“ХАТАНСҮЙХ ИМПЭКС” ХХК-Д ISO22000:2005 СТАНДАРТЫГ ”TUV RHEINLAND” АМЖИЛТТАЙ БАТАЛГААЖУУЛЛАА

Герман улсад төвтэй Олон улсын стандарт баталгаажилт,аудитын ''TUV Rheinland'' компани нь “Хатансүйх Импэкс” компанид 2019.2.26-28 ны өдрүүдэд ISO22000:2005 стандартын баталгаажуулалтыг үйлдвэрлэлийн бүх нэгж,шат дамжлагад амжилттай хийж,олон улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO22000:2005 стандартын шаардлагыг бүрэн хангасан,эрүүл цэвэр орчинд чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргадаг болохыг амжилттай баталгаажууллаа.

2016 оны 1 сард “TUV Rheinland” аас тус компанид хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо HACCP /Hazard analysis сritical control point/

Ийг мөн батламжилсан.

/"ISO 22 000-2005" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулж хянадгаараа онцлогтой/

Бидний уриа

#Эрүүл хүнс Эрүүл амьдрал

"Хатансүйх Импэкс"ХХК