Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн бодит хувь нэмрийг оруулж
“Хатансүйх Импэкс” ХХК ийн нийт ажилчид 30 жилийн ойгоо тохиолдуулан амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлж "Агч" модны бичил төгөлийн суулгацийг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд" амжилттай тарилт хийлээ.
Цаашид тус суулгацийг тариад орхилгүй хариуцлагатай хандаж ургуулалт,арчлалтын ажлыг тус цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн техникчид бүрэн хариуцаж ургуулхаар гэрээ хийгдсэн.
Мод тарих нь байгаль орчин,хүний амьдралд дараах чухал ач холбогдолтой.
1. Агаар цэвэршүүлдэг
Мод нь Photosynthesis буюу фотосинтезийн явцад нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг. Ингэснээр агаарыг цэвэр болгож, амьсгалахад илүү эрүүл орчин бүрдүүлнэ.
2. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулна
Мод нь хүлэмжийн хийг шингээж, дэлхийн дулаарлыг сааруулахад чухал үүрэгтэй. Их хэмжээний ой мод нь дэлхийн “ногоон уушги” гэж нэрлэгддэг.
3. Хөрс хамгаалдаг
Модны үндэс нь хөрсийг барьж, салхи болон усны элэгдлээс хамгаалдаг. Энэ нь цөлжилтөөс сэргийлэхэд онцгой ач холбогдолтой.
4. Амьтан, ургамлын амьдрах орчин болдог
Мод нь олон төрлийн шувуу, амьтан, шавьжны амьдрах орчныг бүрдүүлдэг тул биологийн олон янз байдлыг хадгална.
5. Хүний эрүүл мэндэд сайн
Ногоон орчинд амьдрах нь стресс багасгаж, сэтгэл санааг сайжруулдаг. Мөн агаарыг чийгшүүлж, халууныг багасгана.
Товчхондоо, мод тарих нь зөвхөн байгаль хамгаалах төдийгүй хүний амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулдаг маш чухал үйлдэл юм.
#тэрбумод
#Хүн бүр мод тарьцгаая
Эрүүл хүнс-Эрүүл амьдрал
"Хатансүйх Импэкс "ХХК
Since1996

