• 1992 онд “Хатансүйх” ББХКомпани хоёр гишүүнтэй байгуулж монголд үйлдвэрлэсн жижиг оворын төхөөрөмжөөр монголын зах зээлд хувийн хэвшлийн хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг байгуулсан
• 1996 оноос “Хатансүйх импэкс ” ХХКомпани болж Герман Улсын MADO компанид үйлдвэрлэсэн жижиг оворын төхөөрөмжөөр хиам үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулсан.
• 2000 онд компанийн үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэлийг хийж Герман, Австри Улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн хиам, консерв үйлдвэрлэх төхөөрөмж шинээр авч консервын үйлдвэрлэлээ эхлүүлж лаазанд махан бүтээгдэхүүн нөөшлөхийн зэрэгцээ монголд анх удаа ялтсан уутанд савласан нөөшилсөн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн.
“Сисси” зоогийн газар, нэрийн барааны дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн.
• 2005 онд 4020 м2 талбай бүхий “Хиам, Консервын HASU” үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулж нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн 3л багтаамжтай лаазанд үхрийн хавирга (Калби), төрөл бүрийн шөл зэргийг үйлдвэрлэж Солонгос улс руу, мөн хонь үхрийн жигнэсэн махыг ОХУ-руу экспорлож эхэлсэн.
• 2008 он Халал аргаар бэлтгэгдсэн махыг хагас боловсруулан Иран улс руу хамгийн анх манай компани экспортлох ажлыг эхлүүлсэн.
• 2009 он БНСУ –ын ЭМЖИ ЧОНГ РУ компанитай хамтран Ясны өтгөрүүлсэн шөлний үйлдвэрийг ашиглалтад оруулж Үхэр болон Хонины ясны өтгөрүүлсэн шөлийг Солонгос улсад болон Монголын зах зээлд гаргаж эхэлэв.
• 2015 он БНВьетнам Улсын мал, эмнэлэг хорио цээрийн албаны эрсдэлийн үнэлгээнд орж сайн үнэлгээ авч тус улсад хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүнээ экспортлох эрх авсан.
• 2016 он БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлох эрхийг авч, 2016 оноос эхлэн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлож эхэлсэн.
• 2016 онд Хүнсний Аюулгүй Байдлын Эгзэгтэй Цэгийн хяналтын тогтолцоог /HACCP-Hazard analysis critical control point/ нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж Герман улсад төвтэй Олон улсын стандарт, баталгаажилт, аудитын “TUV Rheinland” байгууллагаар баталгаажуулсан.
• 2017, 2018 онуудад “TUV Rheinland байгууллагаар хүнсний аюулгүй байдлын тогтолцооны давтан болон баталгаажуулалтын аудитыг хийлгэж HACCP тогтолцоог дахин баталгаажуулсан.
• 2018 оноос Хүнсний Аюулгүй Байдлын менежментийн тогтолцоо ISO22000:2005 стандартыг 2020 оноос Хүнсний Аюулгүй Байдлын менежментийн тогтолцоо ISO22000:2018 стандартыг тус тус хэрэгжүүлж баталгаажуулан ажиллаж байна .