ISO22000:2018 стандартыг дахин амжилттай баталгаажуулав.

АВСТРАЛИ УЛСЫН ОЛОН УЛСЫН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААР ҮНЭЛҮҮЛСЭН ISO 22000:2018 СТАНДАРТ!

ОЛОН УЛСЫН СТАНДАРТ – ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

“ХАТАНСҮЙХ ИМПЭКС” ХХК нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо олон улсын ISO 22000:2018 стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, Австрали улсын Business Systems Certification Pty Ltd (BCert) байгууллагын үнэлгээ, аудитад хамрагдан баталгаажуулсан билээ.

BUSINESS SYSTEMS CERTIFICATION (BCert) – АВСТРАЛИ УЛС

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын шаардлагын дагуу үнэлсэн.

ISO 22000:2018 стандартын шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчилсэн.

Гэрчилгээ нь JAS-ANZ болон IAF-ийн тэмдэглэгээтэй бөгөөд гэрчилгээний мэдээллийг олон улсын бүртгэлээр шалгах боломжтой.

Бид хэрэглэгчдэдээ чанартай, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хүргэхийн төлөө үйлдвэрлэлийн бүхий л шатанд хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэн стандартыг хэрэгжүүлж ажиллаж байна.

30 ЖИЛИЙН ТУРШЛАГА – ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ

ХАТАНСҮЙХ ИМПЭКС ХХК

Эрүүл хүнс-Эрүүл амьдрал

Since1996